19 дугаар зүйл. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага
19.1.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.
19.2.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль, техникийн норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд тухайн холбогдох хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
19.3.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно.
19.4.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах ажлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдох шаардлагад нийцүүлэх үүргийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.