6 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

6.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх;

6.1.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

6.1.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

6.1.6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, дүрмийг батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.