10 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.Энэ хуулийн 6.2.4, 6.2.7, 6.2.8-д заасан сонсголыг нэр дэвшигчийн сонсгол гэх бөгөөд тэдгээрийг зохион байгуулж, явуулахдаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хуулийг баримтална. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.Нэр дэвшигчийн сонсголд нэр дэвшигч, түүнийг Улсын Их Хуралд танилцуулах эрх бүхий этгээд, эсхүл түүний төлөөлөгч, нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хэлэх, мэдээлэл өгөхөөр хүсэлт гаргасан болон хуульд заасны дагуу мэдээлэл өгөх иргэн, хуулийн этгээд, ажиглагч оролцоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.3.Нэр дэвшигчийн сонсголын асуулт, санал болон холбогдох мэдээлэл нь нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, мэргэшил, ёс зүй, хараат бус, бие даан ажиллах чадвар, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлийн талаар байна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.4.Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, иргэн, хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох хүсэлт гаргасан бол тэдгээрийг сонсголд заавал оролцуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.