9 дугаар зүйл. Төсвийн хяналтын сонсгол
9.1.Улсын Их Хурлаас зохион байгуулах төсвийн хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.Төсвийн хяналтын сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
9.3.Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна:
9.3.1.улс, орон нутаг, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;
9.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн төсөв;
9.3.3.Засгийн газрын тусгай сангийн төсөв;
9.3.4.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;
9.3.5.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;
9.3.6.Засгийн газар, орон нутгийн баталгаа гаргах болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.