17 дугаар зүйл. Сонсгол даргалагч, түүний эрх, үүрэг /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэг сахиулах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.2.Сонсгол даргалагчийг сонгох, томилох асуудлыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.3.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголын даргалагчийг Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.Сонсгол даргалагч дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.1.сонсголын бэлтгэлийг хангах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.2.сонсголыг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу явуулах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.3.сонсголд оролцож байгаа этгээдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.4.сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.5.хүндэтгэн үзэх шалтгаантай оролцогчид чөлөө өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.6.сонсголын дэг сахиулах, оролцогчдоос дэг сахихыг шаардах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.7.сонсголын дэг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.8.сонсголын асуулт, хариулт, тайлбар, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.9.сонсголын дэг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 15.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчид сануулах, зайлшгүй шаардлагатай бол үг хэлэх эрхийг нь хасах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.10.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.4.11.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
СОНСГОЛЫН НИЙТЛЭГ ЖУРАМ