18 дугаар зүйл. Сонсголын нийтлэг журам

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Сонсголын нийтлэг журам

18.1.Оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч, бусад оролцогчоос асуулт асуухгүй.

18.2.Сонсголын асуудалтай холбогдуулан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирсэн санал, хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан тэмдэглэлд тусгаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.3.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг сонсголд оролцуулахыг хориглоно.

18.4.Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна.

18.5.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сонсгол болон Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, нэр дэвшигчийн, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцох бөгөөд уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.6.Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.7.Захиргааны хэм хэмжээний сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Засгийн газар баталж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.8.Сонсгол явуулах талаарх хүсэлт гаргах, тус хүсэлтийг шийдвэрлэх, сонсголын товыг зарлан мэдээлэх, сонсгол зохион байгуулах үйл явц, бүртгэл, сонсголын ирц, үе шат, сонсгол даргалагчийг сонгох, түүний эрх, үүрэг, сонсголын дэг болон сонсголын тэмдэглэл, тайлан гаргахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон энэ хуулийн 18.7-д заасан журмаар нарийвчлан зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.