20 дугаар зүйл. Сонсголын тов

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Сонсголын тов

20.1.Сонсгол зохион байгуулагч сонсголыг зохион байгуулах товыг тогтооно.

20.2.Шаардлагатай тохиолдолд сонсголыг ажлын бус өдөр явуулж болно.

20.3.Сонсгол зохион байгуулагч сонсголын товыг дараах хугацаанд нийтэд зарлана:

20.3.1.хууль тогтоомжийн төслийн сонсголыг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгээс өмнө;

20.3.2.ерөнхий хяналтын, төсвийн болон нэр дэвшигчийн, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсголыг тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага хэлэлцэн, товлосноос хойш долоо хоногийн дотор; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.3.3.захиргааны хэм хэмжээний сонсголыг холбогдох хуульд заасан хугацаанд.

20.4.Сонсголын товыг тогтоосны дараа товыг зайлшгүй хойшлуулах шаардлагатай бол тухайн сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.

20.5.Албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.