21 дугаар зүйл. Сонсголыг нийтэд зарлах

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Сонсголыг нийтэд зарлах

21.1.Сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 18.7-д заасан журмаар тогтоосон давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

21.2.Төрийн албан тушаалтанд сонсголын зарыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр буюу бусад нотлогдох боломжтой арга хэрэгслээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.3.Орон нутагт зохион байгуулах сонсголын зарыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын Тамгын газар болон хүн ам олноор үйлчлүүлдэг соёлын ба үйлчилгээний газруудын зарын самбарт байрлуулна.

21.4.Сонсголын товын зард сонсгол явуулах огноо, цаг, байрлал, сонсгол явуулах асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл, бүртгүүлэх хугацааны тухай мэдээллийг багтаасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.