5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."нийтийн сонсгол" /цаашид "сонсгол" гэх/ гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг;
5.1.2."сонсгол даргалагч" гэж тухайн сонсголын дэгийг сахиулахаар сонгогдсон, эсхүл томилогдсон албан тушаалтныг;
5.1.3."мэргэжлийн холбоо" гэж нийтийн ашиг сонирхолд нийцсэн, мэргэжлээрээ эвлэлдэн нэгдсэн иргэдийн төрийн бус байгууллагыг.
СОНСГОЛЫН ТӨРӨЛ, ТЭДГЭЭРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ