6 дугаар зүйл. Сонсгол, сонсголын төрөл, хэлбэр
6.1.Аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа нь сонсголын үйл ажиллагаанаас тусдаа байна.
6.2.Сонсгол нь дараах төрөлтэй байна:
6.2.1.хууль тогтоох;
6.2.2.ерөнхий хяналтын;
6.2.3.төсвийн хяналтын;
6.2.4.томилгооны;
6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;
6.2.6.орон нутгийн.
6.2.7.танилцах сонсгол. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.8.зөвшилцөх сонсгол; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.3.Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
6.4.Энэ хуулийн 6.2.5-д заасан сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулах бөгөөд уг сонсгол зохион байгуулах нарийвчилсан үндэслэл, журмыг холбогдох хууль болон энэ хуулийн 18.7-д заасан журмаар зохицуулна.