107 дугаар зүйл. Шийтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

107 дугаар зүйл. Шийтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах

107.1.Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

107.2.Захиргааны байгууллагын болон шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг шүүх оногдуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

107.3.Энэ хуулийн 105.2.4-т зааснаар ажлаас халахад энэ хуулиас бусад хуулиар тогтоосон нөхцөл, журам хэрэглэгдэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.