106 дугаар зүйл. Шийтгэл оногдуулахад харгалзах нөхцөл байдал

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

106 дугаар зүйл. Шийтгэл оногдуулахад харгалзах нөхцөл байдал

106.1.Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана:

106.1.1.зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар;

106.1.2.санаатай үйлдсэн эсэх;

106.1.3.давтан үйлдсэн эсэх;

106.1.4.ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.