39 дугаар зүйл. Захиргааны актын агуулга ба хэлбэр

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Захиргааны актын агуулга ба хэлбэр

39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.

39.2.Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно.

39.3.Цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гарсан захиргааны акт нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагаас гадна Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно. /Энэ тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.