41 дугаар зүйл. Захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах
41.1.Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно:
41.1.1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол;
41.1.2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол;
41.1.3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол;
41.1.4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол.
41.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан үүсвэл захиргааны байгууллага бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./