66 дугаар зүйл. Хянан бүртгэх үйл ажиллагаа
66.1.Захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна:
66.1.1.хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага дангаар баталсан бол захиргааны хэм хэмжээний актыг гурван хувь /албан ёсны эх хувь, түүний баталгаажуулсан хуулбар хоёр хувь/, цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн талаарх мэдээлэл;
66.1.2.хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагууд захиргааны хэм хэмжээний актыг хамтран баталсан бол тухайн актад нэр нь эхэлж бичигдсэн захиргааны байгууллага хариуцан энэ хуулийн 66.1.1-д заасан баримт бичгээс гадна хамтран баталсан бусад захиргааны байгууллагын тоогоор тухайн актыг баталгаажуулсан хуулбар.
Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
66.3.Энэ хуулийн 66.2-т зааснаас бусад тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 66.1-д заасны дагуу хүргүүлсэн захиргааны хэм хэмжээний акт, холбогдох баримт бичгийг ажлын таван өдөрт багтаан хянаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна:
66.3.1.захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа бол актын албан ёсны эх хувь дээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийж баталгаажуулан, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, бүртгэсэн тухай албан бичиг болон улсын бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийсэн захиргааны хэм хэмжээний актын баталгаажуулсан хуулбарыг тухайн захиргааны байгууллагад, хамтарч баталсан бол бүх захиргааны байгууллагад хүргүүлэх;
66.3.2.захиргааны хэм хэмжээний акт бүхэлдээ, эсхүл түүний аль нэг заалт энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, бичгээр, эсхүл энэ хуулийн 66.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлэх; Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
66.3.3.тухайн акт энэ хуулийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй тухай хариуг бичгээр, эсхүл энэ хуулийн 66.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж буцаан хүргүүлэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
66.3.4.энэ хуулийн 66.3.1, 66.3.2, 66.3.3-т заасан арга хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр, эсхүл энэ хуулийн 66.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэх. //Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
66.4.Захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний энэ хуулийн 66.3.2-т заасан дүгнэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүний эрх зүйн зөрчлийг арилгасан, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэхээр дахин хүргүүлнэ.
66.5.Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
66.7.Энэ хуулийн 66.6-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.
66.8.Засгийн газар энэ хуулийн 66.7-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцэж уг дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./