70 дугаар зүйл. Тусгай зохицуулалт
70.1.Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно.
70.2.Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 70.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гарсан өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
70.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 70.2-т заасан захиргааны хэм хэмжээний актыг хүлээн авч, энэ хуулийн 60.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 65 дугаар зүйл, 67.1-д заасны дагуу бүртгэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлнэ.