71 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын салбарын сан

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын салбарын сан

71.1.Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх бүхий захиргааны байгууллагын мэдээллийн сан хариуцсан ажилтан тухайн актад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж гүйцэтгэнэ.

71.2.Захиргааны хэм хэмжээний актын салбарын сан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн тухайн байгууллагын нийт актаас бүрдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.