72 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан
72.1.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нийт актаас бүрдэнэ.
72.2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан, түүний ангилал, системчлэлийг эрхлэн хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
72.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд байгаа хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг ангилал, системчлэлтэйгээр шинэчлэн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор нийтэлж байна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
ЗАХИРГААНЫ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
ТӨЛӨВЛӨЛТ