82 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэл
82.1.Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ.
82.2.Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ:
82.2.1.гомдол гаргах хугацаа өнгөрсөн;
82.2.2.захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон.