83 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэлд тавих шаардлага
83.1.Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна:
83.1.1.шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх;
83.1.2.үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байх;
83.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх;
83.1.4.үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх.