84 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага
84.1.Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ:
84.1.1.захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага;
84.1.2.дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага;
84.1.3.хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн болон мэргэжлийн байгууллага.
84.2.Захиргааны байгууллага шийдвэр гүйцэтгэлийн талаар өөр захиргааны байгууллагаас тусламж авч болно.