13 дугаар зүйл. Галт зэвсгийн гэрчилгээ

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-01-06

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээ олгоно.

13.2.Галт зэвсгийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

13.2.1.өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн тухайд оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, оршин байгаа газрын хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.2.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаар;

13.2.3.галт зэвсэг өмчлөх зориулалт;

13.2.4.галт зэвсгийн гол төмрийн голчийн хэмжээ;

13.2.5.галт зэвсгийн сумны төрөл, зориулалт.

13.3.Иргэнд олгох галт зэвсгийн гэрчилгээнд түүний цээж зургийг нааж, тэмдэг дарж, хамтран эзэмших этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгана.

13.4.Галт зэвсгийг хамтран эзэмших этгээд нь энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан байна.

13.5.Галт зэвсгийн гэрчилгээний загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.