13.3 дугаар зүйл. Хүн барьцаалах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13.3 дугаар зүйл. Хүн барьцаалах

1.Суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх, үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алахаар, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж эрхшээлдээ байлгасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан хүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг ялаас чөлөөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.