13.4 дугаар зүйл. Хүнийг хүчээр алга болгох

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13.4 дугаар зүйл. Хүнийг хүчээр алга болгох

1.Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаархи мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

3.2.хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг:

4.1.зохион байгуулалттай гэмт бүлэг;

4.2.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.