13.7 дугаар зүйл. Хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13.7 дугаар зүйл. Хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх

1.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний бие, хүний эд зүйл, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.