3.8 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг
1.Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ.
2.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь ба зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож ял оногдуулна.
3.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн үйлдэлд ба өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.
4.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.
5.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг байгуулсан, удирдсан, уг гэмт хэрэгт хамтран оролцсон бусад гишүүнд ял оногдуулсан эсэх нь саад болохгүй.
6.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гэм буруугаа хүлээсэнд тооцон ял оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж болно.
ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ