4.1 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4.1 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт

1.Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

3.Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

4.Хуульд заасны дагуу галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэх, хэрэг шалган шийдвэрлэх явцдаа, харуул хамгаалалтын албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж хуулийн дагуу хийсэн үйлдлийг эсэргүүцсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Тайлбар: -Энэ хуульд заасан "ойр дотны хүн" гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.

/Энэ зүйлийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.