4.4 дугаар зүйл. Албадлага, эрхшээлд автах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4.4 дугаар зүйл. Албадлага, эрхшээлд автах

1.Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.

2.Бусдыг бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

3.Бусдын заналхийлсэн аюулаас илтэд хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн бол албадлага, эрхшээлд автсан гэж үзэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.