4.5 дугаар зүйл. Үндэслэл бүхий эрсдэл
1.Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлыг хийхдээ хууль, стандартад заасан эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй.
2.Хүний амь насанд хохирол учруулах, нийтийг хамарсан, гамшигт хүргэх аюултай нөхцөлд эрсдэл хийсэн, хүний биед туршилт хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/