6.13 дугаар зүйл. Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өвчний учир чөлөөлөх
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно.
3.Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байх үедээ өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./