6.14 дугаар зүйл. Өршөөл, уучлал үзүүлэх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй. Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Тайлбар: -Гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй хүнд энэ зүйлийн 3 дахь хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./