7.2 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7.2 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

1.Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:

1.1.үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ;

1.2.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ;

1.3.хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.