9.2 дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9.2 дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд дараах ял оногдуулна:

1.1.торгох ял.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.2.эрх хасах ял;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

1.3.татан буулгах ял.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:

2.1.эрх хасах албадлагын арга хэмжээ;

2.2.татан буулгах албадлагын арга хэмжээ;

2.3.хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.