15 дугаар зүйл. Эрүүл ахуйн сургалт

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Эрүүл ахуйн сургалт

15.1.Хүүхдэд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль зохион байгуулна.

15.2.Эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.3.Хүн амд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулна.

15.4.Байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нь эрүүл мэндийн байгууллага болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад зардалд дэмжлэг үзүүлнэ.

ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.