17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
17.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.