9 дугаар зүйл. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ

9.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасны дагуу эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийнэ.

9.2.Энэ хуулийн 5.2, 9.1-д зааснаас гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болон нөлөөлсөн нөхцөлд үнэлгээ хийнэ.

9.3.Үнэлгээ хийх болон үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам, аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Үнэлгээ хийсэн байгууллага нь үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх бөгөөд дүгнэлт, зөвлөмж нь олон нийтэд нээлттэй байна.

9.5.Үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

9.6.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээ хийлгэх чиглэлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, үнэлгээ хийх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгана.

9.7.Энэ хуулийн 5.2, 9.1-д заасан үнэлгээ хийх зардлыг төсөл хэрэгжүүлэгч, захиалагч хариуцна.

ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ЗАСАГ ДАРГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.