20 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

20.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрхтэй:

20.1.1.хууль тогтоомжид заасны дагуу төрөөс дэмжлэг авах;

20.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, шилжүүлэх.

20.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй:

20.2.1.өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах;

20.2.2.тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх;

20.2.3.тариалангийн газарт хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн бол мэргэжлийн байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээг авах; /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.4.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;

20.2.5.таримлын үрийг таваас доошгүй жил тутам шинэчлэх;

20.2.6.таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх;

20.2.7.байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, сэлгэн тариалалтыг зохих түвшинд хадгалах;

20.2.8.өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх;

20.2.9.хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх;

20.2.10.тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлж, иргэдийг ажлын байраар хангасан байх;

20.2.11.талбайн түүх хөтлөх;

20.2.12.эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу тариалангийн технологийг мөрдөх;

20.2.13.хууль тогтоомжид заасан бусад.

20.3.Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно.

20.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.

20.5.Энэ хуулийн 20.2.11-д заасан талбайн түүх хөтлөх дэвтрийн загвар, аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.6.Энэ хуулийн 20.2.9-д заасан хөдөө аж ахуйн инженер, агрономичид мэргэшлийн зэрэг олгох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.