25 дугаар зүйл. Хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа

25.1.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

25.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол үр тарианы үйлдвэрлэлд хөрсийг тэг элдэншүүлгийн болон цомхотгосон технологиор боловсруулах;

25.1.2.тариалангийн талбайг хаших;

25.1.3.ойн зурвас байгуулах;

25.1.4.талбайд сүрлэн хучлага тогтоох;

25.1.5.хөнөөлт организм болон ганд тэсвэртэй нутагшсан, ирээдүйтэй сортын үрээр тариалах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.6.сэлгээнд буурцагт ургамал тариалах;

25.1.7.эрдэс, органик бордоо, ургамал хамгааллын цогц аргыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.8.усалгааны горимыг мөрдөх;

25.1.9.талбайн түүхэнд хөрс хамгааллын арга хэмжээг тусган хөтлөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.