101 дугаар зүйл. Шүүх захиргааны хэргийг цахимаар хянан шийдвэрлэх /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
10¹.2.Цаасан баримтыг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
10¹.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн /мэдээллийн системийн/ техникийн шаардлагад нийцсэн байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
10¹.4.Өмгөөлөгч нэхэмжлэл, тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр шүүхэд хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахимаар нөхөн ирүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.5.Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн үүсгэсэн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./