116 дугаар зүйл. Давж заалдах гомдлоос татгалзах

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

116 дугаар зүйл. Давж заалдах гомдлоос татгалзах

116.1.Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй.

116.2.Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргана. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

116.3.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүх хуралдаан эхлэхээс өмнө илэрвэл шүүгч захирамж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад илэрвэл шүүх тогтоол гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.