115 дугаар зүйл. Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга
115.1.Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.
115.2.Давж заалдах гомдолд дараахь зүйлийг тусгана:
115.2.1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;
115.2.2.гомдол гаргагч этгээдийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон цахим хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, цахим хаяг, оршин байгаа газрын хаяг, утас, факсын дугаар;
115.2.3.аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
115.2.4.шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа;
115.2.5.гомдлын шаардлага.
115.3.Давж заалдах гомдолд гомдол гаргасан этгээд, хуулийн этгээд гаргасан бол байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан байна.
115.4.Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж, баримтыг гомдолд хавсаргах бөгөөд гомдлыг хэргийн оролцогчийн тоогоор хувилан өгнө.
115.5.Гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх буцаана.