114 дугаар зүйл. Давж заалдах гомдол гаргах, гомдлыг хүлээн авах
114.1.Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
114.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.
114.3.Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.
114.4.Давж заалдах гомдлыг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэрэгт хавсаргаж болно.
114.5.Энэ хуулийн 114.2-т заасан шүүх нь давж заалдах гомдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд гурван, орон нутагт долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
114.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 113.2 114.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг хянаж, захирамж гарган шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
114.7.Хуульд өөрөөр заагаагүй бол давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхээр хуулиар тусгайлан харьяалуулсан гомдол гаргах, уг гомдлыг хүлээн авахад энэ хуульд заасан журмыг баримтлана.