113 дугаар зүйл. Тусгай журмаар хэлэлцэх шүүхийн шийдвэр
113.1.Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна.
113.2.Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
113.3.Энэ хуулийн 113.2-т заасан гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
113.4.Энэ хуулийн 112.1.1, 112.1.2-т заасан маргааны хувьд энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ердийн хугацаа үйлчилнэ.
113.5.Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ зүйлийн 113.1-113.3-т заасан хугацааг баримтална.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
113.6.Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана:
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
113.6.1.шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих;
113.6.2.шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах;
113.6.3.шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах.
113.7.Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА