124 дугаар зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах
124.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.
124.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн оролцогчдын гомдлыг хавсарган гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш нийслэлд гурван хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
124.3.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
124.4.Энэ хуулийн 124.3-т заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
124.5.Энэ хуулийн 124.3, 124.4-т заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
124.6.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./