129 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
129.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
129.1.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 128.4-т заасан санал, дүгнэлтийг хангахгүй орхих;
129.1.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
129.1.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;
129.1.4.тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;
129.1.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
129.1.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.
129.2.Энэ хуулийн 129.1-д заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
129.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.