36 дугаар зүйл. Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар
36.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
36.2.Энэ хуулийн 36.1-д заасан этгээд өөрийн, эсрэг талын гаргасан тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг шүүхэд өгнө.