41 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагаа
41.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна.
41.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь энэ хуулийн 41.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй.
41.3.Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна.
41.4.Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй.
41.5.Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.
41.6.Энэ хуулийн 41.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол хөндлөнгийн гэрчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.