44 дугаар зүйл. Шүүхийн зардал

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Шүүхийн зардал

44.1.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.

44.2.Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

44.3.Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:

44.3.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;

44.3.2.гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;

44.3.3.үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;

44.3.4.эд мөрийн баримт хадгалах зардал;

44.3.5.гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.