45 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

45.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:

45.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;

45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;

45.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

45.1.4.бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

45.2.Шүүхийн зардлыг улсын төсөвт тушаана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.