46 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлөх, хөнгөлөх
46.1.Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал тэдгээрийг нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно.
46.2.Шүүх тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.
46.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжилж байгаа этгээдийг шүүхийн зардлаас чөлөөлнө.